Саяно-Шушены усан цахилгаан станцад эмгэнэлт осол гарснаас хойш өнөөдөр нэг жил болж байна. Хакасийн бүгд найрамдах улсын Черёмушки тосгонд ослын нэг жилийн ойн гашуудлын арга хэмжээ болно. Усан цахилгаан станцын нутаг дэвсгэрт өглөө бунханыг арвайнайлна. Үдэш симфони найрал хөгжмийн концерт болно. Орос улсын томоохон усан цахилгаан станцад өнгөрсөн оны 8-р сарын 17-нд томоохон осол гарч, 75 хүн үрэгдсэн юм. Станцын 10 гидро агрегат эвдэрсэн тул үйл ажиллагааг нь хагас жилээр зогсоожээ. Одоогоор гурван агрегатыг ашиглалтад оруулсан байна. Станцыг 2014 онд бүрэн сэргээн засварлаж дуусахаар төлөвлөжээ. Хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа тул буруутныг хараахан нэрлээгүй байна.