Орос улсад байгалийн түймэртэй талбай өнгөрөгч хоногт хоёр гаруй дахин буюу 45-аас 22 мянган га болж багасчээ. Воронеж мужийн ойн түймрийг бүрэн унтараасан гэж Онц байдлын яам уламжлав. Москва, Нижегород, Киров, Рязань, Владимир, Свердловск муж, Пермийн хязгаар, Мордов, Марий Эл бүгд найрамдах улсад түймэр багассан байна. Москва орчмын түймэртэй талбай 46-аас33 га хүртэл багасчээ. Үүний зэрэгцээ байгалийн гамшигтай үргэлжлүүлэн тэмцэж байна. Түймрийг унтараахад 160 мянга гаруй хүн, 26 мянган нэгж техник, 62 нисэх онгоц оролцож байна.