Оросын шигшээ баг Сингапурт болж байгаа идэрчүүдийн олимпийн наадмын хоёр дахь өдөр албан бус багийн нийт дүнгээр тэргүүн байрт байна. Оросын шигшээ баг 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл нийт 11 медаль хүртжээ. Хоёрдугаар байрт Хятадын шигшээ баг, гуравдугаар байрт Азербайжаны баг орсон байна. Даваа гаригт Андрей Ушаков 200 метрийн зайд чөлөөт сэлэлтээр бусдаас тэргүүлж алтан медаль хүртсэн юм. Мөн туялзуур жад спортын тамирчин Яна Егорян тэргүүн байр эзэлжээ. Антон Лобанов 100 метрийн зайд цээжээр сэлэх, мөн 4 охид 100 метрийн зайд буухиагаар сэлж, мөнгөн медаль хүртсэн юм. Светлана Липатова 60 кг жинд бөхийн эмэгтэйчүүдийн төрөл, Александр Папуша 100 метрийн зайд нуруугаар сэлж, хүрэл медаль хүртэв.