Буриадын нийслэл Улаан-Үд хотод үндэстний цөөнхийн эрх, соёлыг дэмжих асуудлаарх форум эхэллээ. Бага хуралд Орос, Монгол, Хятад, Норвег, Германы 40 гаруй эрдэмтэн оролцож байна. Тэд Хойд Хязгаарын нутагт уламжлалт соёлыг сэргээж, дэмжих цогц арга хэмжээг тодорхойлно. Хойд нутгийн үндэстний цөөнхийн ёс заншил, ардын урлаг, хэл яриаг сэргээж, хадгалах асуудлыг хэлэлцэх юм. Форумын үеэр Норвег, Украин, Монгол, АНУ, БНХАУ-ын хамтлагийн оролцсон "Нүүдэлчдийн дуу хоолой" угсаатны хөгжмийн олон улсын хоёр дахь наадам болно. Үүнээс гадна чимэглэл-хавсарга урлагийн бүтээлийн үзэсгэлэн ярмаг, тус бүгд найрамдах улсын ардын уран бүтээлийн хамтлагуудын уралдаан буюу  "Юктэ-Родник" ардын баяр болно.