0Байгалийн олон улсын эдийн засгийн форумын үеэр 9-р сарын 9-нд ШХАБ-ын өдрийг тэмдэглэнэ. Энэ өдөр байгууллагын Ажил хэргийн зөвлөлийн удирдлагын өргөтгөсөн хуралдаан зохион багуулна. Казахстан, Киргиз, Хятад, Орос, Тажикистан, Узбекистан зэрэг ШХАБ-ын гишүүн орон, мөн ажиглагчийн эрхтэй Монгол улсын албан ёсны төлөөлөгчид ирэх тухай хэвлэлийн албанд уламжлав. Хилийн хамтын ажиллагааны асуудлаар байгуллагын худалдаа-эдийн засгийн ээлжит форум зохион явуулах, эрчим хүч, тээврийн дэд бүтэц, инновац, түүхий эд олборлож, боловсруулах, үнэт цаасанд хөрөнгө оруулах, даатгал, анагаах ухааны салбарт ирээдүйтэй төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.