Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын төв нутагт болсон үйл явдалтай холбогдуулан Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевт эмгэнэлийн захидал илгээв. Орос улсад тохиосон байгалийн гамшигт хүний амь эрсдэж, улс оронд их хэмжээний хор хохирол учирсанд монголын ард түмний нэрийн өмнөөс, хувийн зүгээс харамсаж байгаагаа ноён Д.Медведев, оросын нийт ард түмэнд илэрхийлж байна. "Таны удирдлаганд явуулж байгаа шийдвэртэй арга хэмжээний ачаар Орос улс байгалийн гамшгийг богино хугацаанд даван туулна гэдэгт би итгэлтэй байна" гэж захидалд өгүүлжээ.