Орос улсад цаг агаар сайжрах таамгаас дэлхийн зах зээлд буудайн үнэ буурлаа. Ойрын өдрүүдэд тус улсын европын хэсэгт бороо их орох төлөвтэй байна гэж европ, америкийн цаг уурчид таамаглаж байна. Орос улсад 8-р сарын 15-аас үр тариа экспортлохыг хориглох хууль хүчин төгөлдөр болно. Энэ хориг оны эцэс хүртэл үргэлжилнэ. Засгийн газар ийм аргаар оросын хэрэглэгчдийн ашиг сонирхолыг хамгаалж, дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтоон барих бодолтой байна. Орос улсад бараг хоёр сарын турш ган гачигтай, урьд байгаагүй халуу шатсанаас ургацын гуравны нэг буюу 11 сая га талбайн ургац устжээ. Өнгөрсөн жил 97 сая тонн ургац авч байсан бол энэ үзүүлэлт гуравны нэгээр буюу 60-65 сая тонн хүртэл буурсан байна.