Улаанбаатар, Эрхүү хотуудын хооронд байнгын нислэгээ эхэлнэ гэж Монгол улсын иргэний агаарын тээврийн «Аэромонголия» компании мэдэгдлээ. Анхны нислэгийг 8-р сарын 21-нд хийнэ гэж «Аист-Монголия» телевизийн компани өнөөдөр мэдээллээ. Тус компании Эрхүү хот руу нислэг хийхийн тулд 50 хүний суудалтай «Фокер-50» бага оврын онгоцыг сонгож авсан байна. Долоо хоногийн лхагва, бямба гаригуудад нислэг үйлдэх юм байна. Зорчигдын тоо цөөхөн, зарлага ихтэй учир Боинг-757 том онгоцоор нислэг үйлдэж байсан «МИАТ» компани, Эрхүү хот, Монгол улсын хооронд хийж байсан нислэгээ 2008 онд зогсоосон билээ гэж тус телевизийн компании мэдэгдсэн байна. Эрхүү хот, Монгол улсын нийслэлтэй шууд холбоотой, Орос улсын Москва, Улаан-Үд хотуудын дараа 3 дахь хот боллоо.