Гахайн томууны тахал нь манай үеийн хамгийн өргөн хүрээг хамарсан авилгалын залилан болж магадгүй байна. Үүнээс асар их арилжааны ашиг хонжоо олсон нь тодорхой байна. Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Маргарет Ченийн хүн төрлөхтөн тахалаас хойшхи үед орж эхэллээ гэж албан ёсоор мэдэгдсний дараа сэтгүүлчид ийм дүгнэлтэнд хүрсэн байна. 2009 оны 3-р сарын сүүлчээр гахайн томууны вирус Мексикд илэрсэн гэдгийг сануулъя! Энэ өвчнөөс болж нас барсан анхны хүнийг тэнд бүртгэсэн билээ. 2009 оны 4-р сард ДЭМБ аюулын түвшинг байнга дээшлүүлсээр байгаад гахайн томууны тахалыг зарласан. 2009 оны 6-р сарын 11-нд ДЭМБ сүүлийн 40 жилд анх удаагаа, гариг дэлхий дээр энэ томууны тархалтыг тооцон тахалын хамгийн дээд 6-р түвшинг зарласан билээ. Яг тэр үед дэлхийн тэргүүлэх эмийн компаниуд гахайн томууны эсрэг вакциныг танилцуулж эхэлсэн бөгөөд Хойд Америк болон Европын орнууд бөөнөөр нь худалдан авч эхэлсэн юм. Харин 2010 оны эхэээр хэд хэдэн байгууллагууд, НҮБ, ДЭМБ-ууд гахайн томууны аюулыг хэтрүүлэн үнэлсэн гэж мэдэгдсэн юм. ДЭМБ, тахалын аюулын 6-р түвшинг гахайн томууны эсрэг вакциныг худалдаж хэдэн зуун сая доллар олсон эм үйлдвэрлэдэг байгууллагуудын шахалтаар хийсэн гэж шүүмжлэгчид таамаглаж байсан. ДЭМБ-ын янз бүрийн хороодод хуралдаж байсан олон эрдэмтэд, дэлхийн эм үйлдвэрлэлийн аврага компаниудаас асар их мөнгө авч байснаа маш их нууж байсан билээ. Тэд хүн ардын хэт сандралыг ашиглаж байсан гэж вирусын халдвараас хамгаалах шинэ эм тариаг судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн  лабораторын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Игорь Николаев үзэж байна: Энэ нь болсон үйл явдлыг ямарч аргаар хамаагүй ашиглаж баяжих гэсэн арга юм. Эм үйлдвэрлэдэг компаниуд зүгээр л мөнгө олохоор шийдсэн. Энэ бол ёс суртахууны асуудал. Ард түмэн эмийн сан руу сандралдан гүйж эхэлсэн, үйлдвэрлэгчид үүнийг л  ашигласан юм гэлээ. Гахайн томууг ЕХ, энэ зууны эмнэлэгийн агуу залилан гэж нэрэллээ. ДЭМБ-ын шинжээчдийг томууны эсрэг эм үйлдвэрлэгчид дарамтлаж, гахайн томууны тахал болж байна гэж зарлуулсан гэж энэ залиланг илэрүүлэгчид ярьж байна. Жирийн томуунаас болж үүнээс олон хүн жил бүр нас барьж байгаа нь сүүлд мэдэгдсэн юм. Нөгөө л ДЭМБ-ийн мэдээгээр дэлхий дахинд жил бүр «гахайн томууны» янз бүрийн хэлбэрээс болж 300 сая хүн нас барьж байна. Ихээхэн сүр дуулиантай гэнэтхэн гарч ирээд алга болсон «шувууны» томуу гэгчийг энэ шинжээчид гаргасан ч юм бил үү? Хэн мэдлээ!!!