Орос улс хүүхдийн даллага авсан мэт... Сүүлийн гурван жил хүүхэд төрөлт 21 хувиар нэмэгдлээ. Өнгөрсөн зууны 90-ээд онд хүн ам жилээс жилд цөөрч байна гэсэн түгшүүртэй мэдээлэлийг одоогийн статистикийн мэдээ үгүйсгэж байна. Хүн амын нөхөн үржхүйн асуудлыг шийдвэрлэх нь Орос улсын засгийн газрын хувьд тэргүүн зэргийн зорилт болсон билээ. Эх, хүүхэд, гэр бүлийг дэмжих тусгай хөтөлбөр боловсруулж амьдралд хэрэгжүүлсэн юм. Хоёр болон түүнээс дээш хүүхэд төрүүлэхээр шийдсэн эхчүүдэд материаллаг тусламж үзүүлэх шийдвэрийг төр засаг гаргасан байна. 2007 оны 1-р сарын 1-нээс эхлэн шинээр хүүхэд төруулсэн эцэг эхчүүд, 10 мянган еврогийн хэмжээтэй эхийн капитал гэгчийг авч эхэлсэн юм. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний жилд л 580 мянган эцэг эхчүүд эрхээ эдэлсэн байна. Үнэхээр мэдэгдэхүйц прогресс ажиглагдаж эхэлсэн байна. 2006 онд Орос улсад ид насны нэг эмэгтэйд 1,2 хуухэд оногдож байсан бол өнөөдрийн байдлаар нэг гэр бүлд 1,8 хүүхэд оногдож байна. Жишээ нь Японд нэг эмэгтэйд 1,22, Польшд 1,27, Испании, Италии улсуудад 1,3 хүүхэд оногдож байна. Хүүхдийн эмч нар төрөлт ихсэж байгааг тэмдэглэж байна. 17 жилийн ажлын туршлагатай эх баригч эмч Галина Губановагийн хэлснээр улам олон хүүхэд төрж байна: Миний бодлоор 90-ээд онтой харьцуулах юм бол төрөлт ихэссэн. Олон хүүхэдтэй гэр бүлийн тоо ч ихсэж байна. Сүүлийн үед гэр бүлд төлөвлөсөн, хүсэн хүлээсэн хүүхдүүд төрж байгааг онцгойлон тэмдэглэхийг хүсэж байна. Тэгэхлээр эцэг эхчүүд хүүхэд төрөхөд материалын болоод бие сэтгэлийн хувьд бэлэн байна гэсэн үгээ гэлээ. Ихэнх эхчүүд хүүхдээ хөхөөрөө тэжээхийг эрмэлзэж байна гэж эмч тэмдэглэлээ. Хэдхэн жилийн өмнө шинэ төрсөн ихэнх хүүхдийг хиймэл сүүгээр тэжээж байлаа гэж Губанова ярьж байна: 90-эд оны үед эхчүүд хүүхэддээ хөхөө хөхүүлбэл биеийн хэлбэр галбир алдагдана гэж үздэг байсан. Одоо үед эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьдаг болжээ. Зөвхөн хөхөө хөхөж өссөн хүүхэдэд бүх амьдралынхаа туршид эрүүл саруул байх суурь нь тавигдаж байгаа юм гэлээ. Орос хүүхнүүд олноороо хүүхэд төрүүлж, хөхөө хөхүүлэхээс болон биеийн галбираа алдахаас айхгүй байна гэдэг сэтгэл судлаачдын үзэж байгаагаар ирээдүйдээ итгэлтэй байна гэсэн үг. Москва, Эрхүү зэрэг том хотуудад сүүлийн хэдэн жил анх удаагаа төрөлт, үхэлтээс давлаа. Олонхи оросууд карьераас гэр бүлийн үнэ цэнэт зүйлд шилжлээ. Хүүхдийн даллага авсан явдал нь ЗХУ задарсантай холбоотой 90-ээд оны эмх замбраагүй явдлаас хойш удаан хүлээсэн тогтвортой байдал эхлэж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Хүн амын нөхөн үржхүйн асуудалтай холбоотой оросын хөтөлбөр 10 жилийн хугацаатай. 2015 он гэхэд үндсэн эргэлт гарна гэж шинжээчид таамаглаж байна.