Будапештэд ням гаригт өндөрлөсөн усан спортын европын аврага шалгаруулах тэмцээнд Орос улсын шигшээ баг түрүүллээ. Оросууд 27 медаль авсан бөгөөд түүний 13 нь алт, 8 нь мөнгө, 6 нь хүрэл медаль байна. Хоёрдугаар байрыг Герман, гуравдугаар байрыг Франц улсууд тус тус эзэлжээ.