Алс Дорнодын Приморьед оросын хууль сахиулах байгууллагын ажилтнууд, Хятад руу хулгайн замаар модон бүтээгдхүүн гаргаж байсан олон улсын гэмт хэргийн бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоолоо. 2008-2009 онд энэ бүлэг Хятадад хууль бусаар 1,5 тэрбум рублийн үнэтэй модон бүтээгдхүүн гаргасан байна. Энэ бүлгийн нилээд идэвхитэй 5 гишүүнийг баривчилсан бөгөөд 3 нь Хятад улсын иргэд байна. Өөр нэг гэмт эдгээдийг холбооны хэмжээнд эрэн сурвалжилж байна.