Хятадад химийн бодисны сүйрэл болсноос болж Амар мөрний ус хордоогүй тул Хабаровск хотын оршин суугчид айх аюулгүй боллоо. Алс Дорондын энэ голын усны дээжийг авч шинжилсэн оросын ОБЯ-ны мэргэжилтнүүд ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Усны микро биологын болон физик, химийн шинж чанрын үзүүлэлтүүд хэвийн байна гэж ОБЯ-ны шинжээчид мэдэгдсэн байна. БНХАУ-д 7-р сарын 28-нд химийн үйлдвэрт осол болж Сунгари голд химийн бодистой 7000 торх унаснаас хойш голын усанд мониторинг хийсэн билээ. Сунгари гол нь Амар мөрөнд цутгадаг юм.