Москвад хэт халуун болсны дараа секундэд 20 метрийн хурдтай салхи салхилж мөндөртэй аадар бороо орно гэж Цаг уурын удирдах газар болон ОБЯ урьдчилан санууллаа. Хотын оршин суугчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг нийслэлийн дарга Юрий Лужков даалгалаа. Барилгын байгууллагууд кран болон өндрийн бусад хэрэгсэлүүдийн аюулгүй байдлыг шалгах ёстой. Аврах алба өндөржүүлсэн бэлэн байдалд ороод байна. Москвачуудыг гэрээсээ гарахгүй байж, мод болон сурталчилгааны самбарын дор өөрөө зогсож, машинаа тавихгүй байхыг анхааруулж байна. Энэ хар салхи баруун хойд зүгээс агаарын хүйтэн урсгалыг авч ирж байна. Ням гаригт Ленинград, Псков, Новгород, Тверь мужуудад болсон хар шуурганаас болж 96 мянган хүн тоггүй болоод байна.