Афганистан дахь олон улсын эвслийн хүчний хохирол 2000 хүнээс давлаа. Энэ тухай бие даасан Ай Касуалтиес сайт мэдээлсэн байна. 2001 онд эхэлсэн алан хядах ажиллагааны эсрэг ажиллагааны явцад 2002 цэргийн албан хаагч амь насаа алдсан байна. Эднээс 1226 нь америкчууд, 331 нь их британчууд 445 нь бусад орны цэргийн албан хаагчид байна. Одоогийн байдлаар Афганистанд НАТО-гийн орнуудын 140 мянган цэргийн албан хаагч байрлаж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны төлөвлөгөөний дагуу, 2011 оны 7-р сараас эхлэн Афганистанаас цэргийг бүрэн хэмжээгээр гаргаж эхлэнэ. Афганистаны арми, цагдаад эвслийн цэргийнхэн бүрэн эрхээ 2014 оны сүүлчээр дамжуулж өгөх ёстой.