Ираны Умм-Каср боомт хотын ойролцоо далайн дээрэмчид 4 худалдааны хөлөг онгоцыг дээрэмдсэн байна. Энэ тухай ням гаригт АНУ-ын ТЦХ-ний 5-р флотын хэвлэлийн алба мэдээлсэн юм. Америкийн цэргийнхний ярьснаар, АНУ, БНАСАУ, Антигуа, Сир улсуудын далбаатай хөлөг онгоцнуудын багынхан халдалганд өртжээ. Энэ хөлөг онгоцнууд Персийн буланд, эргээс 30 километрийн зайд байсан байна. Зэвсэглэсэн дээрэмчид шөнө хөлөг онгоцон дээр гарч багынхны бэлэн мөнгө, компютер, гар утас зэрэг үнэ цэнэтэй зүйлийг дээрэмдэж авсан байна. Гэмт этгээдүүдийг одоохондоо бариагүй байна. Ираны эрэг хавиас далайн дээрэмчидэд дээрэмдүүлсэн тухай мэдээ урьд нь ирж байгаагүй гэж ИТАР-ТАСС тэмдэглэж байна.