Ираны үндэсний хөлөг онгоцны компанийн гурван охин компанийн эсрэг АНУ нэг талын хориг тавилаа. «Файнэншл таймс» сонины өгүүлэлд Сангийн яамны орлогч сайд Стюарт Леви энэ тухай мэдэгдсэн байна. Вашингтон энэ компаниудын эсрэг залхаан цээрлүүлэх арга хэмжээ байнга авна гэдгээ сануулаад, гадаадын түншүүдээ тэдний жишээг дагахыг уриаллаа. «Иран улс үндэсний далайн тээврийн компаниа пуужингийн хөтөлбөрөө зөөх болон цэргийн зориулалттай ачаа тээвэрлэхэд ашиглаж байна» гэж Леви мэдэгдлээ. Тегерантай хамтран ажилласан гэж буруутгасан америкийн далайн тээврийн дөрвөн том компанид Вашингтон  асар их хэмжээний мөнгөн торгууль ноогдуулжээ гэж ИТАР-ТАСС уламжиллаа.