Оросын Хар далайн эргийн Сочи хотод 8-р сарын 18-нд Орос, Афганистан, Пакистан, Таджикстан улсуудын ерөнхийлөгчид Д.Медведев, Хамид Карзай, Асифа Али Зардари, Эмомали Рахмон нарын дөрвөн талын уулзалт болно. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Энэ дээд хэмжээний уулзалтын «талбарт» Д.Медведев, Карзай, Зардари нартай тус тусд нь хоёр талын уулзалт хийнэ гэж хэвлэлийн алба тэмдэглэлээ. Орос улсад 8-р сарын 18-20-нд ажлын айлчлал хийх Рахмонтой, тэр сүүлд нь уулзалж хэлэлцээр хийхээр төлөвлөж байна.