«Титаник», «Аватар» кинонуудын найруулагч Жеймс Кэмерон өнөөдөр гүний усны «Мир-1» аппаратаар Байгал нуурын өмнөд хэсгийн «Толстый» хошууны ойролцоо шумбалаа. Шумбалтын үеэр тэрээр эргийн хилийг судлах төлөвлөгөөтэй байна. Кэмероны энэ аялалыг «Арктика-2007» гүний усны экспедицийн оролцогч, австралийн судлаач Майкл МакДауэлл болон «Аватар бол Пандороор хийх зурагт аялалын зүг чигийг заагч» номын зохиогч Мария Вильхельм нар  дагалдан явж байна. Кэмерон болон «Мир» аппаратын багынхны ажил хэрэгч, найрамдалт харилцаа 1997 онд эхлэсэн бөгөөд тэр үед алдарт «Титаник» киноны зураг авалтад оросын судлаачид оролцсон билээ. «Мир аппаратууд Байгал нуур дээр» нэртэй эрдэм шинжилгээний экспедиц 2008 оноос эхлэн Байгал нуур дээр ажиллаж байна. Нуурын эко систем, амьтан, ургамалын ертөнц, ёроолын тектонын процесс зэргийг эрдэмтэд судлаж байна.