Оросын баруун хойд нутагт болсон хар салхинаас болж 1500 суурин газар сүйджээ гэж ОБЯ мэдээллээ. Сүйрэл болсон бүсүүдэд, хор хохиролыг арилгах бүтэн хоногийн шуурхай штаб байгуулахыг еренхий сайд В.Путин даалгалаа. Мөн ийм штабуудыг, агаарын хүйтэн урсгал ирэх магадлалтай байгаа Москва, Владимир, Иванов, Нижегород мужуудад байгуулах шаардлагатай байна. Сүйрэл болсон газруудад байнгын ажиллагаатай эмнэлэгийн болон нийгмийн байгууллагуудыг ажиллуулахыг ерөнхий сайд даалгалаа. Дуу цахилгаантай, шируун салхитай хар шуурга ням гаригт оросын баруун хойд нутгийг бүрхлээ. Ургаө мод унаж замд бөглөө үүссэн бөгөөд 50 галт тэрэгний хөдөлгөөн саатжээ.