Үр тарианы экспортод тавьсан хориг Орос улсын хувьд аргагүйн эрхэнд авсан арга хэмжээ гэж засгийн газрын нэгдүгээр дэд ерөнхий сайд Виктор Зубков «Российская газета» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. «Засгийн газрын энэ шийдвэр бол форс-мажорын үр дүнд бий болсон арга хэмжээ» гэж Зубков хэллээ. Урьдчилсан тооцоогоор ган гачиг, түймрийн улмаас хөдөө аж ахуйд 30 тэрбум рублийн хохирол учраад байна гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Манай улсын энэ шийдвэрийг үр тариа импортоор авдаг улсууд маань бүрэн ойлгож байгаа гэж дэд еренхий сайд нэмж хэллээ. «Цаашдаа Орос улс, олон улсын үр тарианы зах зээл дээр тэргүүлэх байр сууриа алдахгүй гэж» Зубков хэллээ. Орос улс 8-р сарын 15-наас, 2010 оныг дуустал үр тарианы экспортод түр зуурын хориг тавиад байгаа юм. Орос улсын европын хэсэгт болсон хэт халуун, ган гачиг 11 сая гектар талбайн ургацыг устгасан билээ. Үр тарианы ургацын таамаглал гуравны нэгээр багасаж 60-65 сая тонн болоод байна. Өнгөрсөн жил 97 сая тонн гаруй ургац хураасан билээ.