Тус улсын  түүхэнд болсон хамгийн их хор уршигтай усны үерт автсан мужуудад очихын тулд НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Пакистан улсад ирлээ. Энэ гамшигийн хор уршгийг арилгахад НҮБ-ийн дүгнэлтээр 460 сая орчим доллар хэрэгтэй. Тус улсад зайлшгүй шаардлагатай зуйл болон хүнсний бүтээгдхүүнийг яаралтай хүргэх асуудлыг Пан Ги Мун орон нутгийн улс төрчидтэй хэлэлцэхээр төлөвлөж байна. Тус улсын төр засгтийн үзэж байгаагаар 20 сая хүн орох оронгүй болжээ. Бямба гаригт тус улсын ерөнхий сайд Юсуф Раза Гилани, дэлхийн хамтын нийгэмлэгт хандаж, пакистанчуудын хувь заяаны тухай мартахгүй байхыг санууллаа.