0 Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Энэтхэг улсын удирдлагуудыг, тус улсын үндэсний баяр Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан баяр хүргэлээ. Д.Медведев өөрийн илгээлтэндээ, тус улс бие даасан тусгаар улсын хөгжлийн явцдаа өндөр амжилтанд хүрснийг тэмдэглээд, хоёр орны найрамдалт хамтын ажиллагаа улам бэхжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Энэтхэг улс бол манай стратегийн түнш бөгөөд Орос улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн гэж Медведев онцлон тэмдэглэлээ. Энэ оны 12-р сард Дели хотод болох дээд хэмжээний уулзалт, дэлхий дахины болон тус бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой болно гэж тэр үзэж байна.