Хоёр жилийн өмнө болсон кавказын эмгэнэлийг өнгөрсөн долоо хоногт дурсан саналаа. 2008 оы 8-р сарын 8-нд Гүрж улс Өмнөд Осетын эсрэг түрэмгийлэл үйлдэж, өмнөд осетын ард түмнийг сүйрлийн ирмэгт хүргэсэн билээ. Энэ жижигхэн БН улсын эсрэг барууны орнуудын оролцоотойгоор бэлтгэгдэж зэвсэглэсэн гүржийн арми бүх хүчээрээ дайрсан юм. Өөрийн нутаг дэвсгэрт харьяалалтай газарт « хэв журам сахиулах» гэсэн, гэж албан ёсны Тбилисс өөрийн үйл ажиллагаагаа хаацайлж байлаа. Үнэн чанартаа Өмнөд Осет, Абхаз улсууд түүхэндээ хэзээч Гүрж улсад харьяалагдаж байгаагүй юм. Хоёр зуу гаруй жилийн өмнө тэд Оросын эзэнт улсад сайн дураараа нэгдсэн байсан юм. ЗХУ-ын удирдагч асан Иосиф Сталины саналаар 30-аад оны эхээр тэднийг ЗСБН Гүрж улсын бүрэлдхүүнд оруулсан юм. ЗХУ задарсан 90-ээд оны эхээр энэ хоёр БН улс болон Гүрж улсын зам салсан юм. Яг энэ үед Абхаз, Өмнөд Осет улсууд бие даасан байдлаа зарласан юм. Хариуд нь Гурж улс хүч хэрэглэсэн бөгөөд ийнхүү зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн юм. 1992 онд Орос улсын ерөнхийлөгч Борис Ельцин, Гүрж улсын ерөнхийлөгч Эдуард Швераднадзе нар хэлэлцээр хийсний дүнд мөргөлдөөнийг зогсоосон билээ. 2008 онд Михиал Саакашвилигийн дэглэм, хүлээн зөвшөөрөгдөөгүй энэ улсыг хяналтандаа авахыг оролдсон юм. Түүний үйл ажиллагаа нь угсаатны цэвэрлэгээ хийж устгахад чиглэгдсэн байсан юм. Осетийн гэм зэмгүй тосгод, нийслэл Цхинвал хотыг танк, их буу, бөөнөөр галлагч төхөөрөмжөөр зэрэг галалсан нь их хохирол амсахад хүргэсэн. Хэдхэн өдрийн дотор хэдэн зуун хүн түүний дотор хэдэн арван оросын энхийг сахиулагчид алагдсан ба мянгаад хүн шархадаж, хэдэн арван мянган хүн дүрвэгсэд болсон юм. Цус урсгах,эвдлэн сүйтгэх ажиллагааг зогсоох болон хүмүүсийн амь насыг аврахын тулд Орос улс, гуржийг энх тайванд албадан хүргэх ажиллагааг эхлэсэн юм. Хэдхэн хоногын дотор түрэмгийлэлийг таслан зогсоож гүржийн цэргийг өмнөд Осетын нутгаас хөөн гаргасан юм. «Медведев-Саркозийн төлөвлөгөөнд» гарын үсэг зурснаар мөргөлдөөнийг зогсоосон билээ. Өмнөд Осет, Абхаз, Гүрж улсуудын харилцааг зохицуулах зарчмыг баримт бичигт тусгасан юм. Яаралтай байдалд боловсруулсан энэ баримт бичиг гал зогсоож, нөхцөл байдлыг хэлэлцээрийн хүрээнд оруулахад чиглэгдсэн байсан юм. Энэ дайн, осет, абхаз, гүрж улсуудыг нэгдсэн улсад амьдрах боломжгүй болгосон. Шинэ бодит байдлыг Орос улс харгалзан үзээд, 2008 оны 8-р сарын сүүлчээр Өмнөд Осет, Абхаз улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ.  Орос улсын төрийн тэргүүн Д.Медведев баасан гаригт Өмнөд Осетын ерөнхийлөгч Эдуард Кокойтатай уулзахдаа Өмнөд Осетын талаархи Орос улсын бодлого өөрчлөгдөхгүй гэдгий батлан илэрхийлээд: Өмнөд Осетын болон өөрийн улсын иргэдийг хамгаалах, хоёр шинэ улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх талаар шийдвэр гаргах нь хүнд хэцүү асуудал байсан гэж ерөнхийлөгч Д.Медведев ярьж байна. Энэ шийдвэр зөв байсан гэдгийг өнгөрсөн 2 жил харууллаа. Үнэхээр л энэ шийдвэрийн үр дүнд хоёр ард түмэн цэцэглэн хөгжих боломжтой болж аймаглан устгах аюулаас аврагдлаа. 2008 оны 8-р сарын эмгэнэлт явдлаас хойш Орос улс, шинэ залуу хоёр БН улстай өргөн хамтын ажиллагаа түүний дотор цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Энэ хамтын ажиллагаа, улс хоорондын хоёр талын хэлэлцээн дээр үндэслэж байна. Өмнөд Осет, Абхаз улсуудын аюулгүй байдлыг болон энэ бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад энэ хэлэлцээрийн зорилго оршиж байна.