Орос улс бизнесийн хөгжлийн нөхцлийг улс орондоо сайжруулахаар бэлтгэж байна. Харилцан өрсөлдөөний хуулинд энэ намар гэхэд засгийн газар өөрчлөлт оруулна. Бүх дэлхий даяар харилцан өрсөлдөөний хөгжилд дэлхийг хамарсан санхүүгийн хямрал хүчтэй нөлөөллөө. Асар их нөөцтэй хүчтэй монополиуд жижигхэн компаниудыг шахлаа. Одоо байдлыг засах цаг нь боллоо. Орос улсын хувьд, жирийн өрсөлдөх орчинг бий болгох асуудал чухал болоод байна. Улс оронд шинэ шинэ хөрөнгө оруулагчдыг татан оруулахын тулд үүнийг хийж байна. Өрсөлдөөний хөгжлийн түвшин нь зохих хэмжээгээр хөрөнгө оруулагчид тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулагчдын манай эдийн засагт хөрөнгө оруулах уу, угуй юу гэдэг шийдвэрт нөлөөлнө гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Өрсөлдөөний тухай асуудлыг нэгдүгээр дэд ерөнхий сайд Игорь Шуваловтой хэлэлцэхдээ, ерөнхийлөгч Д.Медведев, энэ асуудлыг шийдэхэд хүндрэлтэй ч гэсэн шийдвэрлэх ёстой гэж мэдэгдээд: Миний бодлоор манай орны эдийн засгийн хүч чадлыг тодорхойлдог бүхэл бүтэн үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалтын байдал зэрэг эдийн засгийн хөгжилтэй холбоотой асуудлууд олон байна. Нэг л зүйл манайд муу байсан энэ бол өрсөлдөөний асуудал юм. Үүнд бодит болон бодит бус шалтгаан байсан. Өрсөлдөөний талбар өргөн байх бүх нөхцлийг бид бүрэлдүүлэх ёстой гэлээ. Одоо гэхэд л өрөлдөөнийг хязгаарлах оролдлого үйлдвэл хатуу шийтгэж байна. Хуулийг зөрчсөн этгээдэд эхлээд захиргааны арга хэмжээ дараа нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хамгийн дээд хэмжээ 6 жилийн хорих ял юм. Гэхдээ л монополийн эсрэг хуулийн зарим нэг тусгай зүйл анги одоо болтол үндэслэлгүйгээр өргөн хэрэглэгдэж ирсэн. Ойрын үед энэ зүйл ангийг гүйцээж боловсруулна. Зөвхөн хуулинд өөрчлөлт оруулаад зогсож болохгүй. Дараачийн алхам бол түүнийг практик дээр хэрэгжүүлэх асуудал юм гэж Д.Медведев хэлээд: Манайд зөвхөн орчин цагын хууль тогтоомж байгаад зогсохгүй, практик дээр зөв хэрэглэж, аливаа нэг аж ахуйн нэгжийн ард ямар түшмэл байгаагаас үл хамааран бүх салбарт жигд зөв хэрэглэх ёстой. Тийм учраас энд хуулийг зөв хэрэгжүүлэх асуудал л чухал байгаа юм гэж Медведев хэллээ. Орос улс, өөрийн үйлдвэрлэгчдийн нөхцөл байдлыг сайжруулах, шинэ шинэ гадаадын хөрөнгө оруулагчид болон түншүүдийн анхаарлыг татахыг байнга оролдож ирсэн гэж шинжээчид үзэж байна. Төр засаг энэ асуудлаар бизнесийн төлөөлөгчидтэй байнга зөвлөлдөж байна. Энэ удаа ч гэсэн монополийн эсрэг хуулийн өөрчлөлтийг авч хэлэлцэхийн өмнө засгийн газар бизнес төлөөлөгчдийн санал хүсэлтийг анхааралтай судлана.