Орос улсад өнөөдөр тэмдэглэж байгаа археологчдийн мэргэжлийн баярын өмнө археологийн шинжлэх ухааны тэргүүлэх төлөөлгчдийн нэг түүхийн ухааны доктор, «Оросын археолог» сэтгуулийн ерөнхий редактор Леонид Беляев хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Археологийн салбарыг нэмж санхүүжүүлэх болон бүх талын тусламж үзүүлэхээр засгийн газрын гаргасан шийдвэрийг тэр өндөр үнэллээ: Археологт хөрөнгө оруулна гэдэг ямарч ашигт малтмалд хөрөнгө оруулсантай нэгэн адил үнэхээр алсын ирээдүйд ашигтай. Археолог бол үнэхээр дахин ургаж бий болдог ой мод шиг биш дуусаж үгүй боддог нөөц юм. Энэ бол нөгөө л хий, нефть гэсэн үг гэхдээ оюун санааны нөөц юм. Эх орон газар шороогоо гэсэн эх оронч үзлийн хувьд энэ бол үнэхээр үнэлэж барашгүй зүйл. Үндэсний, угсаатны, соёлын ив ижилхэн байдлынхаа төлөө санаа тавьдаг улс оронд археолог асар том байр суурь эзэлдэг гэж Леонид Беляев ярилаа. Археологын нээлтийн үндсэн дээр тус улсын болон ард түмний түүх байнга нарийвчлагдаж, түүхэн он дараалалын бичиг, мэдэгдэж байсан баримт зэрэгт бодит өөрчлөлт оруулдаг. 12-13-р зуунд оросын эртний хотууд бий болсон Ижил мөрөн болон Ока голын хоорондох нутгийг дээр үед Владимиро-Суздалийн Ополье гэж нэрлэдэг байсан юм. Энд хийж байгаа археологын ажилд Леонид Беляев маш их найдвар тавьж байна. «Энэ газар хийж байгаа археологын малталт, орос үндэстний бүрэлдэн тогтсон тухай цоо шинэ үзэл баримтлалд хүргэж мэдэх томоохон археологын хөтөлбөрийн нэг» гэж эрдэмтэн батлаж байна: Урьд нь үзэж байснаас 200-300 жилийн өмнө энд угсаатан бүрэлдсэн байвал энэ нь шал өөр түүхэн үе болно. Энэ нь мэдээж түүхийн болон соёлын өөр холбоо юм. Өөр ахуй, байгал орчинтой харилцах өөр хэлбэр, бүх зүйл өөр байна гэсэн үг. Өөрсдийхөө тухай болон бидний үндэс угсааны талаархи урьдын ойлголт өөрчлөгдөнө гэсэн үг гэлээ. «Зохих мэдлэггүй, малталт хийх ямарч зөвшөөрөлгүй, хулгайн анчдын гарт болон барилга байшин барихаар ухаж байгаа экскаваторын шанаганд археологын ямар их үнэт дурсгалууд сүйтгэгдэж, шинжлэх ухаанд ямар их гарз хохирол учруулж байгааг тэр болгон хүн ойлгохгүй байна» гэж Леонид Беляев шүүмжилж байна: Гэнэтхэн асар богино хугацаанд, археологт хандах олон нийтийн сонирхол эрс дээшилсэн. Гэхдээ шинжлэх ухаан талаас нь биш газар дэлхийн нууж байгаа эртний зүйл гэдэг талаас нь сонирхож эхэлжээ. Археологын хулгайн анчдын үйл ажиллагаа энд шууд хамааралтай. Бас газар эзэмшил, барилгын талаас археолог олон нийтийн дайралтанд өртөж байна. «Өнгөрснийг эзэмших эрх»-ийн төлөө тэмцэл бас өрнөж байна. Жишээ нь, Сүм хийдүүд өнгөрснийг эзэмшихийн төлөө одоо өрсөлдөж эхэллээ. Би үндэсний үзэлд тулгуурласан археологчид гэгчдийн тухай яриагүй байна. Архелогын эргэн тойрон дахь нийгмийн тэмцэл одоо маш хүчтэй болоод байна. Нийгмийн янз бүрийн хүчнүүд археологын холбоотон юм уу эзэн нь болохыг ихэд хичээх болжээ. Ийм учраас археолог өнөөдөр эдийн засаг, улс төр, хууль тогтоогчидтой нягт хамтран ажиллаж байна гэлээ. Яг л хууль тогтоогчдын хүрээнд ан цав байна гэж Леонид Беляев үзэж байна. Хууль бус аргаар олж авсан археологын үнэт зүйл худалдахыг хориглосон хууль гаргах цаг нэгэнт болжээ. «Соёлын эх бичгээс гаргаж авсан паспортгүй эд зүйл бол шинжлэх ухааны унэ цэнээ алдсан зүйл гэж» Л.Беляев тайлбарлаад: Ухаж олсон зуйл ямарч тод томруун зүйл байлаа ч гэсэн энэ бол том хүмүүсийн л тоглоом шүү дээ! Ямар зүйл олж авсандаа биш, энэ зүйл бие биетэйгээ ямар уяалдаа холбоотой, эрдэмтэд бид энэ олдвороос ямар асуулт асуух вэ, тэр зүйл бидэнд ямар хариулт өгөх вэ гэдэгт л хамаг учир нь оршиж байгаа юм. Археолог  бол хязгааргүй олон деталиудийн шинжлэх ухаан юм. Энэ их хязгааргүй олон деталиуд дотроос манай шинжлэх ухаанд хэрэгтэй «бодит зургыг» гаргаж чадах цорын ганц үнэт зүйлийг л олж авна. Л.Беляев энэ асуудлаар нэг жижигхэн жишээ дурдлаа. Москвагийн Зачатьевын хийдийн малталтаас археологчид, дотор нь гэгээн шүтээн байсан хоёр хэсгээс бүрдсэн хэрээс олжээ. Ийм хэрээсийг лам нар болон баян москвачууд зүүдэг байжээ. 15-р зууных гэж эрдэмтэд тогтоосон байна. Зачатьевын хийд нь одоог хүртэл үзэж байснаас 2500 жилийн өмнө баригдсан болох нь тогтоогджээ.