Тус улсын баруун хойд нутгийн Ганьсу мужид хөрсний гулгалтаас амь насаа алдсан хүмүүст зориулж Хятадад бүх үндэстний гашуудал зарласан байна. Тэнд болсон хөрсний гулгалтаас болж 1200 гаруй хүн амь насаа алджээ. Өнөөдөр бүх зугаа цэнгээний ажиллагаа, онлайн тоглоомыг зогсоож, сонингийн тэргүүн өгүүлэл болон сайтуудын хуудсуудыг хар цагаан өнгөөр гаргасан байна. Төрийн далбааг бөхийлгөсөн байна. Эмгэнэлт байдал болсон Ганьсу мужид оршуулгын гол ажиллагаа болно. 8-р сарын 8-нд хөрсний гулгалт олон байшин барилгыг сүйтгэсэн билээ. Одоо болтол 500 хүн ор сураггүй алга болсон гэж тооцогдож байна.