Япон улс энх тайвныг бэхжүүлэхийн төлөө боломжтой бүхнийг хийх ёстой. Энэ тухай өнөөдөр японы ерөнхий сайд Наото Кан, дэлхийн 2-р дайн дууссны 65 жилийн ойд зориулсан баярын хурал дээр мэдэгдлээ. Токиогийн «Ниппон будокан» танхимд эзэн хаан Акихито, японы парламентын гишүүд зэрэг 6000 хун цугларчээ. «Энэ дайн дэлхийн бүх ард түмэнд гашуун зовлон амсуулсан гэж» Кан хэллээ. Бид энэ эмгэнэлтэй явдлыг дахин давтуулахгүйн төлөө бүхнийг хийнэ гэдгээ тангараглаж, энх тайвныг бэхжүүлэхийн төлөө бүхнийг хийх ёстой. 1945 оны 8-р сарын 15-нд эзэн хаан Хирохито радиогоор үг хэлж г дуугүй бууж өгч байгаагаа зарласан билээ.