Орос АНУ-ын хооронд «салгаж холдуулахаас илүү нэгдмэл зүйл олон бий» Орос улсын Холбооны зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч Александр Торшин өнөөдөр ингэж мэдэгдлээ. «Бүх талаас урган гарч байгаа нийтийн аюулын эсрэг, эмх замбраагүй байдал, хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад тааламжгүй зүйлийг зайлуулахын тулд манай хоёр улс нэгдэн нягтрах ёстой гэж» АНУ-ын Аляска мужид Наро-Фоминын Юстиниан хамба лам тэргүүтэй мөргөлчдийн бүрэлдхүүнд орж явсан айлчлалынхаа тухай ярихдаа мэдэгдлээ. Орос, америкийн ард түмэнд хамтран амьдрах сайхан боломж байна, үүнийг ашиглах ёстой гэдэгт Торшин итгэлтэй байна. АНУ-д Орос гол, Резановын гудамж, Шелиховын цутгалан зэрэг орос нэрүүдийг хадгалан үлдээснийг тэрээр маш их үнэлсэн байна.