Будапештэд болж байгаа европын усан спортын аврага шалгаруулах тэмцээнд орос 4 алтан медаль авлаа. Гурван метрийн өндрөөс үсрэх тэмцээнд Надежда Бажина анхны алт авлаа. Чөлөөт сэлэлтээр 4*200 метрийн зайд эрэгтэйчүүдийн шигшээ баг алтан медаль хүртлээ. Энэ баг, Хуучин ертөнцийн рекордыг 7 минут 6,71 секундээр шинэчлэн тогтоосон байна. Оросын иргэн Евгений Коротышкин баттерфляйн 100 метрийн зайг 51,73 секундэд туулж бас нэг рекорд амжилт тогтоолоо. Станислав Донец бас нэг алтыг багтаа авчирлаа. Нуруугаараа сэлэх 200 метрийн зайд тэр түрүүлсэн байна. Унгарт болж байгаа европын аврага өнөөдөр өндөрлөнө.