Өнөөдөр Орос улсад Агаарын флотын өдрийг тэмдэглэж байна. Энэ баяр бол иргэний агаарын болон онгоц үйлдвэрлэгчдийн мэргэжлийн баяр юм. 1923 онд ЗСБНХОУ-ын Хөдөлмөрийн зөвлөл, иргэний агаарын тээврийн зөвлөл байгуулах шийдвэр гаргасан тэр өдөр орос улсын иргэний агаарын тээвэр бий болсон билээ. Яг тэр үед Москвад зорчигчид болон ачааг арилжааны журмаар тээвэрлэх «Добролёт» анхны нийгэмлэгийг байгуулсан юм. Оросын иргэний агаарын тээвэр өнөөдөр хот хоорондын алсын тээврийн 30 гаруй хувь, Хойд туйлын хязгаар, Алс Дорнодын зарим хэсэг, Сибирь зэрэг бүсүүдэд 60 хувий нь тус тус тээвэрлэж байна. Энэ оны эхээр улсын бүртгэлд 7000 онгоц бүртгэгджээ. 2010 оны эхний хагаст 24 сая зорчигч тээвэрлэсэн байна.