Ой, хүлэрийн түймрийн утаа Москваг дахиад л бүрхлээ. Өглөөнөөс олон дүүргүүдэд угаарын утаа үнэртэж эхэллээ. Өтгөн утаа нийслэлийн зүүн урд хэсгийг бүрхэж хэдхэн зуун метрээс цаашхи харагдахгүй байна. Хүлэрийн түймрийн утаа дараа долоо хоногийн эхэн хүртэл Москвагаас зайлахгүй гэж Оросын цаг уурыг удирдах төвийн захирал Роман Вильфанд урьд нь мэдэгдэж байсан юм. Харин ойн түймрийг унтраах  ажил амжилттай байна. Улс орны 14 бүсэд түймрийн голомтыг бүрмөсөн устгасан гэж ОБЯ мэдээллээ. Нижегород мужид түймэртэй талбай 13,5 мянган гектараар багассан байна. Москва, Рязань, Свердлов мужууд болон Мордов улсад ойн түймрийн байдал хүнд хэвээрээ байна. Цаг агаар хэт хуурай байгаа учир галын аюул хэвээрээ байна.