Орос улсаас үр тариа экспортод гаргахыг хориглосон тогтоол хүчин төгөлдөр боллоо. Энэ арга хэмжээ бол зайлшгүй шаардлагатай түр хугацааных юм гэж засгийн газар мэдэгдлээ. Хүнсний бүтээгдхүүний дотоодын үнэ өсөхөөс зайлсхийхын тулд энэ арга хэмжээг авч байгаа билээ. Урьд хожид узэгдээгүй хэт халуун, ган гачиг улс орны үр тарианы гуравны нэгийг устгасан билээ. Улаан буудайнаас гадна хөх тариа, арвай, эрдэнэшиш, улаан буудайн болон улаан буудай-хөх тарианы гурилыг гадаадад гаргаж болохгүй. Энэ хориг 12-р сарын 31 хүртэл үргэлжилнэ. Үр тариа болон үрийн нөөцийн төгсгөлийн дүн гарсны дараа 10-р сард засгийн газар хоригийг цуцлаж магадгүй. Орос улс дэлхийд үр тарианы экспортоор АНУ, ЕХ, Канад улсын дараа 4-рт ордог юм.