Шри-Ланкийн нийслэлд оросын зохиолч Антон Чеховын хөшөөг босголоо. Их зохиолчийн мэндэлсний 150 жилийн ойг тохиолдуулан хөшөө босгожээ. Москвагийн барималч Григорий Потоцкий хөшөөг бүтээсэн байна. Зохиолч 120 жилийн тэртээ  тус нутагд аялахдаа бууж байсан зочид буудлын дэргэд Коломбо хотын түүхэн дүүрэгт Чеховын хүрэл цээж барималыг босгов. Энэ зочид буудалд Чеховын өрөө музей байдаг юм. Тэр үеийн хогшил, нөхцөл байдлыг хэвээр хадгалж, ханан дээр нь зохиолчийн гэрэл зураг байдаг.