Хятадад «гол мөрний урсгалыг эргүүлэх» том төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой  нутгийн оршин суугчдыг нүүлгэж  эхлэв. "Оросын дуу хоолой" радиогийн тоймч Игорь Денисовын материал  төслийг танилцуулж, шинжээчдийн саналыг сонирхуулна. Синьхуа агентлагийн мэдээлснээр Хубэй мужийн 60 мянга орчим оршин суугч 9-р сарыг дуустал гэр орноо арга буюу орхиж явах ёстой. Ирэх онд ч хүмүүсийг олноор нь нүүлгэнэ. 2011 онд 85 мянга гаруй хүн шинэ нутагт шлжиж суух юм. Хятадын төв мужуудын нийт 330 мянган оршин суугч ойрын 3-4 жилд төрөлх нутгаасаа нүүнэ. Хүмүүсийн нүүдэл гол мөрний урсгалыг эргүүлэх том төсөлтэй холбоотой. Түүнийг хэрэгжүүлэхэд 60 тэрбум доллар зарцуулна. Усан хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр  Зүүн, Төв, Баруун  сувгуудыг татахаар төлөвлөжээ. Евразийн их Хөх мөрөн түүнчлэн Шар мөрөн ба Хуайхэ, Хайхэ голуудын усны нэг хэсгийг  хойд нутаг руу чиглуулэх юм. Хятадын эрх баригчдын мэдэгдсэнчлэн мөн төслийг хэрэгжуулснээр хойд нутгийг усаар хангах хурц асуудлыг шийдвэрлэнэ. Хүн амын тоо  нэмэгдэж байгаа учир 2030 он гэхэд хойд нутаг хямралт байдалд орж мэдэнэ. Бүр 1952 онд Мао Зэдун гол мөрний усыг өмнөдөөс  хойд нутаг руу эргүүлэх тухай өгүүлсэн билээ. Гэвч тэр үед БНХАУ тийм өргөн хүрээтэй төслийг хэрэгжүүлэх хангалттай хэмжээний нөөц хөрөнгөгүй байсан. Дэлхийн санхүүгийн хямарал зохисгүй нөлөөлсөн хятадын үйлдвэрүүдийг  хаасны улмаас ажилгүй болсон  маш олон хүнд ажил олгох шаардлага гол мөрний  урсгалыг өөрчлөх ажлыг эрчимжүүлснийг шинжээчид тэмдэглэв. Гэвч Хятадын хөрш  зарим улс  төслийг эсэргууцэв. Тухайлбал Мьянма, Таиланд, Лаос, Камбож, Вьетнам улсууд Баруун суваг татахыг эрс эсэргүүцлээ. Бүс нутгийн том Меконг мөрний ус татрахаас Зүүн өмнөд  Азийн орнууд айж байна. Төсөлд хамрагдах өргөн уужим нутгийн экологи бас сэтгэлийг түгшүүлэв. Хшн байгалийн үйл явцад хөндлөнгөөс тийнхүү оролцсоны уршгаар  цаг уур, ургамал амьтны аймаг өөрчлөгдөж мэдэнэ. Жишээ нь  Аргунь голын усны нэг хэсгийг Далай нуурт шилжүүлж, усжуулах сулжээг голын эхэнд байгуулж байгааг оросын экологчид эсэргүүцэв. Аргунь голын сав газрын  усан намаг  ган гачиг болсон үед ч ширгэж хатахгүй байна. Энэ нутаг олон зуун мянган шувууны амьдралд нэн чухал юм. Шувуудын суурьшсан нутгийг устгах нь аюултай хор уршигтай болж мэднэ гэж экологчид үзэж байна. Сибирийн гол мөрний урсгалыг өөрчлөх төлөвлөгөөг Орост хэлэлцэх үед мэргэжилтнүүд мөн адил саналаа илэрхийлсэн билээ. Ер нь гол мөрний урсгалыг экологийг хохироолгүй өөрчилж болох уу? Оросын нэрд гарсан экологич  ШУА-ийн сурвалжлагч гишүүн Алексей Яблоков энэ асуудалд хариулан хэлэхдээ, "Үгүй,болохгүй. Экологийн хохиролоос гадна тийм төслийг хэрэгжүүлэхэд ухаанд багтамгуй гэмээр их хэмжээний хөрөнгө зарцуулах хэрэгтэй. Сибирийн төслийн техникийн хэрэгжүүлэлтэд бараг 120 тэрбум доллар шаардагдана. Экологийн үүднээс энэ нь маш аюултай төсөл.Төслийн  хүрээнд суваг татах нь эргэн  тойрны газар  намагшиж  хужиртай болно гэсэн уг. Сибирийн буюу хятадын гол мөрний усны нэг хэсгийг өөр нутаг руу чиглүүлэх төсөлд их хэмжээний хөрөнгө шаардагдахаас гадна түүнийг  эрсдэлтэй болгох экологийн хүчин зүйлүүд байна  гэж мэргэжилтнүүд дүгнэв. Байгалийн үйл явцад нөлөөлөх тийм өргөн хүрээтэй аж ахуйн үйл ажиллагааны хор уршгийг урьдчилан нарийн тооцоолох хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байна. Гол мөрний урсгалыг өөрчлөх төслийн талаар янз бурийн санал бий. Ус дутагдах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Гэвч экологчдын саналыг ч анхаарах хэрэгтэй. Усны нөөцийг хуваарилах өргөн цар хүрээтэй төслийг хэрэгжүүлэхдээ бүх нааштай тал ба хор уршгийг нь нарийн дүгнэж анхааравал зохино.