АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2001 оны 9-р сарын 11-нд Нью-Йорк хотын алан хядах ажиллагаа болсон газрын ойролцоо лалын сүм бүхий лалын соёлын төв байгуулахыг дэмжжээ. "Лалын шашинтнууд энэ улсын бусад иргэний нэгэн адил шашнаа шүтэх эрхтэй гэж энгийн иргэн, ерөнхийлөгчийн хувьд би үзэж байна" гэж тэрээр мэдэгдэв. Алан хядах ажиллагааны үеэр ойр дотны хүнээ алдсан хүмүүсийн сэтгэл зүйд лалын энэ сүм цохилт болно гэж Нью-Йоркийн оршин суугчид энэ төслийг эсэргүүцсэн юм. Төслийг дэмжигчид тухайлбал Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг, лалын соёлын төв лалын шашинтнууд терроризм үйлдэхгүй байх бэлэг тэмдэг болно үзэж байна.