Хуучин машин устгах оросын хөтөлбөрийн хоёр дахь шатны бэлтгэл ажил дууслаа. Нэн даруй эхэлнэ. Хуучин машин устгах хөтөлбөрийн эхний хэсэг 3-р сарын эхэнд эхэлсэн. Хөтөлбөрийн энэ шат оны эцэст дуусана.  Оросын замд хуучирсан хөнгөн машин цөөрчээ. Хуучин автомашиныг устгах хөтөлбөр бүрэн хэрэгжиж байна. Хэрэв автомашин эзэмшигч 10 гаруй жил ашигласан машинаа устгалд өгвөл 50 мянган рублийн гэрчилгээ авч, Орос улсад үйлдвэрлэсэн шинэ автомашин худалдан авах боломжтой. Эхний хагас жил хөтөлбөр дээд зэргийн үр нөлөөтэй болох нь харагдсан. Засгийн газар хөтөлбөрийн хоёр дахь шатыг эхлүүлнэ. Ерөнхий сайд В.Путин холбогдох тогтоолд гарын үсэг зурснаа Худалдаа, аж үйлдвэрийн сайд Виктор Христенкод мэдэгдсэн юм. Хуучин машиныг устгах төлөвлөгөөний хоёр дахь шатанд нэмж 10 тэрбум рубль хуваарилах, шаардлагатай баримт бичиг бэлтгэх бидний ажлыг эцэслэсэн засгийн газрын холбогдох тогтоолд гарын үсэг зурлаа. Би энэ төлөвлөгөөг танд өгч байна. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа та ярина уу. Европын орнуудын нэгэн адил агуулах чөлөөлөхийн тулд автомашиныг хямдруулан борлуулах бус шинээр үйлдвэрлэсэн автомашины захилагыг дэмжихээр ийм арга хэмжээ авч байна. Хуучин машин устгах эхний үе шат амжилттай болсон, үүнийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж Оросын автомашины жолооч нарын хөдөлгөөний дарга Виктор Похмелкин үзэж байна.  Хөтөлбөр хагас жилд маш сайн үр дүнтэй байсан. Хүмүүс автомашинаа хураалгаж эхэлсэн. Автомашиныхаа 70 гаруй хувийг ийм байдлаар худалдсан Авто ВАЗ компани хамгийн их ашиг болсон. Ийм маягаар дотоодын автомашины үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй.  Хуучин автомашиныг устгах Оросын хөтөлбөр үр нөлөөтэй байсан. Өрнөдийн оронд хэрэгжүүлсэн ижил төстэй хөтөлбөрөөс илүү үр нөлөөтэй байсан гэж зарим шинжээч үзэж байна. Засгийн газар хуучин ачааны машин эзэмшигчдэд ийм хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж байна. Хуучин ачааны машины оронд шинэ КамАЗ, ЗИЛ машин худалдан авахад улсаас хэдий хэмжээний татаас олгох нь одоохондоо тодорхойгүй байна. Хөтөлбөрийг 2011 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.