Пакистанд үерийн улмаас тусгаар тогтнолын баярыг хойшлуулжээ. Шинэ улс 1947 оны 8-р сарын 14-нд  Британийн Энэтхэгээс салж, 63 жилийн тэртээ газрын зураг дээр бий болсон юм. Харин энэ жил энэ баяраа тэмдэглэхгүй. Тус улсад урьд байгаагүй үеэр бууснаас 1500 гаруй хүн үрэгдэж, олон сая хүн орох оронгүй болжээ. Тэнд хоёр долоо хоног тасралтгүй аадар бороо орсон байна. Үүний зэрэгцээ цаг уурчдын мэдээлснээр цаг агаар наашлах төлөвгүй байна. Пакистаны гол Индегийн голын түвшин нэмэгдсээр байна. Эрх баригчид хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ.