Орос улсад урьд байгаагүй халуу шатаж, түймрийн хор уршигт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага түгшиж байна. Тус байгууллагын шинжээчид оросын иргэдэд туслахад бэлэн бөгөөд эрүүл мэндэд хортой үр нөлөөг бууруулах зөвлөлгөө бүхий эмхэтгэл хэвлэжээ. Орос улс агаар дахь хортой бодис зөвшөөрсөн хэмжээнээс давжээ. Нэгдүгээрт хорт хий юм. Энэ бага хэмжээтэй байсан ч эрүүл мэндэд хортой. Түймрийн үеэр хүмүүс голдуу гал бус харин хорт хийд амь насаа алддаг. Нөгөө нэг аюул утаа. Хүлэр, мод шатсанаас дэгдсэн утааг салхи хэдэн мянган километрийн зайд хөөдөг. Хиншүүний жижиг хэсгүүдээс харшил хөдөлдөг. Энэ жижиг хэсгүүд уушгинд тунаж, яваандаа архагшиж болох ханиалга хөдөлгөдөг. Дотор эрхэтнийг хиншүүнээс цэвэрлэх бараг боломжгүй. Гурав дахь нь халуун. Халууны улмаас зүрх судасны өвчин хурцаддаг гэж Орос улс дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын орлогч захирал Татьяна Колпакова ярьж байна. Хэт халуун үе 4-5 хоног үргэлжлэхэд агаар бохирдож, эрүүл мэндэд их хортой байдаг. Мэдээж хэрэг зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй настай хүмүүс, дархалаа, биеийн дулааныг барих систем нь бойжиж гүйцээгүй хүүхдүүд хамгийн эмзэг байна. Тиймээс эмч нар тэдэнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хэт халуун усан доорх ертөнцийн ан амьтанд нөлөөлж байна. Хар далайн эрэг дээр усан гахай үсчин гарч, загас, хясаа, хавч зэрэг далайн бусад амьтан бөөнөөр үхэж байна. Далайн амьтан хэдэн тонноор үхэж байна. Эрдэмтэд далайн амьтанд хэрхэн туслахаа хараахан мэдэхгүй байна. Цуу яриа халуунаас илүү эрүүл мэндэд хортой. Чернобылийн Атомын цахилгаан станцын дэлбэрэлтэд бохирдсон ойд түймэр гарсан гэх мэдээлэл түгжээ. Ялихгүй хэмжээний цацраг үлдсэнийг хэлж шинжээчид тэр даруй тайвшруулсан. Гэхдээ халуун, утаатай нөхцөлд үймээн таагүй үр дагавартай. Тиймээс сэтгэл зүйчид мэдээллийг нарийн шалгаж, цуурхалд сохроор итгэж, өөдрөг бодлоо гээхгүй байхыг зөвлөж байна.