Орос улсын Гадаад хэргийн яам ойн түймэр унтараахад тусалсанд АНУ-д талархалаа. Москва хотод 8-р сарын 13-нд гурван нислэгээр ачаа хүргэсэн бөгөөд ойрын хоёр хоногт дахин хоёр удаа ачаа хүргэнэ. Усны цистерн, носоос, гар хэрэгсэл, галд тэсвэртэй хувцас, түлэгдсэн хүмүүст эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эм бэлдмэл зэргийг хүргэсэн байна. АНУ Орос улс нийт дүнгээр 4,5 сая долларын тусламж үзүүлжээ.