0Орос-монголын "Дархан-3" сургуулилт Бүгд найрамдах Буриад улсын бүх цэргийн нэгдлийн баазад Сибирийн цэргийн тойрогт 9-р сард болно. "Одоо хамтарсан тактик-тусгай сургуулилт явуулах баримт бичиг, бие бүрэлдэхүүн, техникийг бэлтгэж дуусч байна " гэж Сибирийн цэргийн тойргийн олон нийттэй холбоо тогтоох албанаас өнөөдөр уламжлав. "Сургуулилтын үеэр олон улсын терроризмтай тэмцэхэд Орос, Монголын цэргийг хамтран ашиглах асуудлыг боловсруулж, Сибирийн цэргийн тойргийн сэргээн засварлах батальон Монголын Зэвсэгт хүчний байлдааны техникийг засахад тусална" гэж цэргийн тойргийн олон нийттэй холбоо тогтоох алба тодрууллаа. Сургуулилтад нэг мянга хүртэл цэргийн албан хаагч оролцож, 300 гаруй нэгж техник ашиглана. "Дархан" сургуулилтыг 2008 оноос хээрийн нөхцөлд тогтмол зохион явуулах болжээ.