0Цаг агаарын байдлыг ажигласан зуу гаруй жилийн түүхэнд өнгөрөгч долдугаар сар хамгийн халуун байлаа. Америкийн эрдэмтэд ийнхүү дүгнэжээ. Тэдний судалгаагаар долдугаар сарын сарын дундаж температур цельсийн нэмэх 16,5 градус байсан юм. Агаарын температур 1998 онд мөн үед өндөр байжээ. Үүнд түгшсэн АНУ-ын хэсэг эрдэмтэд өөрсдийн судалгаагаа нийтэлсэн юм. Орос улсад урьд байгаагүй халуу шатаж, Пакистанд үеэр бууж, Хятадад аадар бороо орсныг өөр хоорондоо хамаатай гэж эрдэмтэд үзэж байна. Байгалийн энэ бүх гамшиг дэлхийн дулааралттай холбоотой гэж тэд үзэж байна.