Оросын 14 бүс нутагт байгалийн түймрийг бүрэн унтараалаа. Онц байдлын яамны тэргүүн Сергей Шойгу өчигдөр энэ тухай мэдэгдэв. Сүүлийн өдрүүдэд түймэртэй талбай гурав дахин буурчээ. Москва орчмын 4 дүүрэгт хүлэрийн түймрийг бүрэн унтараасан байна. Орос улсын нийслэл хоёр хоног хиншүүнээс ангид байна. Оросын европын хэсгийн 3 бүс нутагт онц байдлын горимыг цуцалжээ. Онц байдлын яамны тэргүүн байгалийн гамшгийг унтараахад тусалсан гадаадын гал сөнөөгчдөд талархав.