Мьянмын төр засаг сүүлийн 20 жилд анх удаа ирэх 11-р сарын 7-нд бүх нийтийн сонгууль явуулахаар боллоо. Сонгуульд сөрөг хүчний удирдагч, Нобелийн шагналтан Аун Сан Су Жи оролцох боломжгүй гэж тэндхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурджээ. Тэрээр гэрийн хорионд байгаа юм. Шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа этгээд сонгуульд оролцохыг хуулиар хоригложээ. Удахгүй болох сонгуулийг шүүмжлэгчид цэргийн хунтыг бэхжүүлэхэд чиглэсэн хуурамч арга хэмжээ гэж үзэж байна. Цэргийн хунт Мьянмаг бараг 50 жил удирдаж байгаа юм.