"Викиликс" интернет вэб хуудас "афганистаны илтгэл"-ээс үлдсэн нууц баримтыг дэлгэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Тус сайт 7-р сарын эцэст Афганистан дахь НАТО-ийн сүүлийн 6 жилийн цэргийн үйл ажиллагааны талаарх 92 мянган нууц мэдээллийг олонд дэлгэсэн юм. Үүнд урьд мэдээлж байгаагүй Афганистанд амь үрэгдсийн энгийн иргэдийн тоо, "Талибан" хөдөлгөөний удирдагчийг устгаж, баривчлах нууц ажиллагаа, пакистаны нууц албад болон талибан хөдөлгөөний харилцааны тухай өгүүлжээ. Энэ баримтыг нийтэлснээр НАТО Афганистанд байлдааны ажиллагаа явуулахад хор хохирол учруулсан гэж Пентагон мэдэгдэв.