0Кубын удирдагч Фидель Кастро өнөөдөр 84 насныхаа ойг тэмдэглэж байна. Кубын Коммунист намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга хүнд өвчний улмаас 4 жил завсарласны эцэст эргээд гэв гэнэт өнгөрсөн сарын эхэн үеээс олон нийтийг арга хэмжээнд оролцох болжээ. Өндөр боловсролтой Фидель Кастро бүр оюутан ахуйгаасаа улс төрийн тэмцэлд оролцжээ. Тэрээр 1959 оны хувьсгалын дараа төрийн тэргүүний албыг халаагүй хашиж, кубын социализмыг нураахыг хичээж байсан АНУ-ын олон арван ерөнхийлөгчийн нүүрийг үзжээ. Фидель Кастро 2006 онд өвчний улмаас дүү Раульд төрийн эрхийг шилжүүлсэн юм.