Өнөөдөр дэлхийн солгой хүмүүсийн өдөр. Энэ өдрийг 1992 онд анх тэмдэглэсэн байна. Британийн солгойчуудын клуб энэ өдрийг тэмдэглэхийг санаачилжээ. "Одооноос дэлхийн солгой хүмүүсийн эрхэм чанар, эрх чөлөөний төлөөх тэмцлийг илтгэх олон улсын солгойчуудын өдрийг жил бүрийн 8-р сарын 13-нд тэмдэглэх" тухай "Солгойчуудын хуулийн төслөөс" буюу 1976 оноос энэ бүхэн эхтэй. Харин 1980-аад онд энэ олон нийтийг хамарсан хөдөлгөөн болон өргөжижээ. Үүний шалтгаан... бууны гэр. Бууныхаа гэрийг зүүн талдаа зүүдэг, цагдаагийн ажилтан солгой нэгнийг ажлаас халснаас энэ ийнхүү олон нийтийг хамарсан хөдөлгөөн болон өргөжсөн байна. Дүрэм ёсоор бууны гэрийг баруун талдаа зүүх учиртай аж. Энэ ая тухыг харгалзсан асуудал. Гэхдээ цагдаагийн ажилтны тухайд хүний амь нас хуулийн үсэгнээс хоёрдугаарт тавигдсан юм. Дэлхийн 10 хүн тутмын нэг нь солгой гэх статистик тоо баримт байна. Солгой хүмүүс аж төрдөг бүс нутаг байна гэж анагаах ухааны доктор Анатолий Чуприков ярьж байна: Японд солгой хүмүүс их байдаг уламжлалтай.  Ханз бичиг солгой гартай холбогдсон тархины баруун хэсгийн ажиллагааг сайжруулдаг тул үүнтэй холбоотой байж болох юм. АНУ, Англид солгой хүүхдийг баруунаар сургах гэсэн оролдлого бүтэлгүйтсэн олон тохиолдол бий. Голливуд хот солгой хүмүүс их байдаг газар. Манай ертөнцөд баруун хүмүүсийн ая тухыг ихэнхдээ харгалзсан байна. Солгой хүмүүст үзэг, шугам, хайч, хутга, метроны хүрдэн хаалга зэргийг ашиглахад ямагт бэрх байдаг. Тухайлбал шүдний эмнэлгийн эргэдэг төхөөрөг зөвхөн баруунаар ажиллах зориулалттай. Дэлхийд солгой хүмүүст зориулсан барааны үйлдвэрлэл зөвхөн сүүлийн жилүүдэд хөгжиж эхэлсэн ч, хүчтэй салбар болон хөгжих бүх боломж бүрджээ. Орос улс энэ асуудалд мөн анхаарал хандуулсан. Өнөөдөр Орос улсад солгой хүмүүст зориулсан халбага, цаг, хоккейн мод, цэвэр бичгийн үлгэр, түрийвч, компьютерийн эд хэрэглэл зэрэг олон зүйл байна. Бяцхан солгойчуудыг хүмүүжүүлэх тусгай ном зохиол, сэтгэл зүйчийн зөвлөлгөө байна.  Эцэг эхчүүд тулгарсан асуудлаа  интернетийн клуб форумд хэлэлцэх боломжтой.