0Киргизийн өмнөд хэсэгт байрлуулахаар төлөвлөж байгаа Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын цагдаагийн зөвлөх бүлгийн бүрэлдэхүүнд Орос улс 7 төлөөлөгчөө илгээх бодолтой байна. 52 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг тэндхийн Дотоод хэргийн яамны хүчний ажлыг ажиглаж, нийтийн хэв журам сахиулах, хурцадмал байдлыг намжаахад зөвлөлгөө өгнө. Киргизд 6-р сард үндэстэн хоорондын мөргөлдөөний үеэр 100-аад хүн амь үрэгдсэний дараа Европ дахь аюулгүай байдал хамтын ажиллагааны бүлгийг Киргизийн өмнөд хэсэгт илгээхээр шийджээ. Цагдаагийн зөвлөх бүлэг энхийг сахиулах хүчин биш хэмээн Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны шинжээчид тэмдэглэв. Киргизд олон улсын  энхийг сахиулах хүчин илгээх асуудлыг хэлэлцээгүй байна.