0Орос улсад байгалийн түймэртэй талбай хоногт 15 мянган гагаар хорогджээ. Москва, Свердловск, Рязань мужид түймэртэй тэмцэх хүчийг зузаатгаснаар нааштай үр дүн гарсан хэмээн Онц байдлын яамны мэдээнд дурджээ. Москва орчимд түймэртэй талбай 50 гагаар буурч, Рязань мужид байдал тогтворжжээ. Үүний зэрэгцээ Оросын ойн аж ахуйн мэдээгээр Орос улсад ойн болон хүлэрийн түймэр өнгөрсөн шөнө нэмэгдсэн байна.