0Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужид хөрс нурсны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 1144 боллоо. Аврагчид сураггүй болсон 600 хүнийг эрж хайж байна гэж "Синьхуа" агентлаг уламжлав. Ганьсу мужид өнгөрсөн ням гаригийн шөнө аадар бороо орсны улмаас хөрс хэд хэдэн удаа нэлээд их нурсан юм. Шавар, чулууны урсгал 300 байшинг сүйтгэж, нийт 3 мянган байшин үерт автжээ. Байгалийн гамшигт тээврийн дэд бүтэц, цахилгаан эрчим хүчний систем эвдэрсэн байна. Гамшгийн бүсээс 45 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.